Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “шинэ медиад” зориулсан 50 дахь суудлыг зарлажээ. Залуус уламжлалт телевиз, сонин, сайтаас гадна “подкаст”, “блог”, “сошиал медиа”-аас өдөр тутмын мэдээллээ авдаг болсон тул Холбооны засгийн газрын шийдвэр, аливаа мэдээллийг дамжуулах эрхийг бусад бие даасан мэдээллийн сувгуудад ийнхүү өгч байна. Хэвлэлд зориулсан 50 дахь суудлыг нөлөөлөгч, хувь хүн, блоггер, подкаст хийдэг хүмүүс ээлжлэн нөхөж ажиллах юм байна. Уг суудал нь цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын ширээний баруун талд байрладаг бөгөөд урьд нь хэвлэлийн албаны ажилтан суудаг байжээ. Цагаан ордны хэвлэлийн алба мягмар гарагт мэдээллийн шинэ сувгуудад зориулсан 50 дахь суудлыг зарлах үед 24 цагийн дотор 7,400 хүсэлт ирсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсаныхаа дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар 27 настай Каролин Ливиттийг томилох шийдвэр гаргасан байдаг. Өдгөө 27 настай Каролин Ливитт нь АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хамгийн залуу хэвлэлийн нарийн бичгийн дарга болсон юм. Тэрээр Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр хэвлэлийг нь хариуцан ажиллаж байсан бөгөөд Жо.Байдены засаг захиргааны үед Цагаан ордны хэвлэлийн албанд туслахаар ажилладаг байжээ.










