



















БНХАУ-д жил бүрийн “Цагаан сар”-ын өмнө их нүүдэл эхэлдэг билээ. Тус улсын “Цагаан сар”-ын шинийн нэгний өдөр 2025 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр тохионо. “Цагаан сар”-аар ээж, аавдаа золгох, гэртээ шинэ оноо угтах гэсэн хэдэн зуун сая иргэд тээврийн хэрэгслээр зорчдог. Тухайлбал “Гуанжоу”-ийн цагаач ажилчдад (хөдөө тосгоноос амьдрал хөөж хот суурин газар ажил хийхээр ирсэн иргэдийг ийн нэрийддэг) зориулсан анхны тусгай галт тэрэг ням гарагт хөдөлж, тухайн иргэдийг “Хубэй” муж руу буцаажээ. “Жингмэн” хотын төв захиргаа болон “Гуанжөү” хотын төмөр замын удирдах газраас зохион байгуулсан явуулсан галт тэргэнд зорчигчдыг үнэ төлбөргүй зорчуулах, цай, үдийн хоол санал болгожээ. Түүнчлэн “Бижие”, “Гуян”, “Жингмэн” зэрэг хотууд руу нэмэлтээр галт тэрэг явуулахаар төлөвлөж байна. Баярын дараа эдгээр галт тэргээр “Хунань”, “Гуйжоу” мужууд болон “Гуанши Жуан” өөртөө засах орны ажилчдыг “Гуандун” руу буцаан авчирахаар тооцжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ийнхүү цагаан сарын өмнөхөн БНХАУ-д болдог их нүүдэл эхэлсэн байна. “Цагаан сар” ойртох тусам уг нүүдэл эрчээ авдаг.
Арван жилийн өмнө тээврийн хэрэгслээр дамжсан иргэдийн тоо давхардсан байдлаар 2 тэрбум давж байсан бол энэ жил хичнээн иргэд тээврийн хэрэгслээр зорчсоныг цагаан сарын дараах судалгаагаар тогтооно. Сүүлийн арван жилд БНХАУ 300 сая иргэнийг ядуурлаас гаргасан гэвэл цагаан сараар гэртээ харьж ирэх иргэдийн тоо тэр хэрээр нэмэгдэх нь гарцаагүй юм.











