



















Сар шинийн баяр болохоор мөнгөний эрэлт хэрэгцээ ердийн үеийнхээс эрс нэмэгддэг. Эрэлтийг далимдуулан залилах гэмт хэргийн гаралт өссөнийг Цагдаагийн Ерөнхий газраас анхаарууллаа. Тухайлбал, өөрөө ч мэдээгүй байхад "Ард", "Тус", "Нэт капитал", "Дэвших нэхий" гэх мэт 5-6 зээлийн аппликэйшнээс зээл авсан тухайгаа хохирогч эмэгтэй ярьж, цахим залилан ямар өндөр түвшинд хүрснийг нотолж өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.
Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их шаарддаг байна. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хохирсон бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай үйл ажиллагааны хэлтэст яаралтай хандаж, хууль бус данс болон хуурамч хаягийг хаалгах шаардлагатай юм. Энэ газар нь өнгөрсөн жилээс хойш нэг жилийн хугацаанд 7000 гаруй хууль бус домэйн хаягийг хязгаарлаж, иргэдэд 600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн дийлэнх хувь нь цахим орчинд бүртгэгдэх болсон. Залилагч этгээд цахим орчинд "Зээлийн эрх сэргээнэ, эрх нэмэгдүүлж өгнө" гэдэг зар байршуулан төлбөр мөнгө, хувийн мэдээллийг нь авч, оргон зайлж байна. Мөн иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангахгүйгээр линк холбоос дээр дарж, хувийн мэдээллээ алддаг. Тэр мэдээллээр нь залилагч этгээд санхүүгийн үйлчилгээ авч, боломжит хэмжээгээр олон газраас зээл авч байна. Хэн нэгэн иргэн санхүүгийн эрхийг сэргээх ямар ч боломжгүйг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Албан бус судалгаагаар манай улсын насанд хүрсэн нийт хүн амын 80 хувь нь зээлтэй гэсэн статистик байна.
Аппликейшний зээлийн хүүг зохицуулсан хууль эрх зүйн орчин Монголд бүрдэж чадаагүй орон зайг гэмт этгээдүүд ашигладаг.
2024 оны байдлаар нийт 2 сая иргэн аппликейшнээс нэг их наяд гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ нь давхардаагүй тоо. Хүүгийн хувьд жижиг зээл учир цахим зээлийн дундаж хүү нь 3.5.
Иймд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сайн хянах, шаардлагагүй линкээр орохгүй, имэйл ирсэн тохиолдолд шууд устгах, бусдаас хавь илүү уян хатан нөхцөлийг заавал нягтлахыг сэрэмжлүүлж байна. Хялбар, хамгийн таатай нөхцөл зээл дээр залилан байх магадлал өндөртэй. Баярлах гээд зээл аваад залиланд өртвөл бүр их сэтгэл санааны дарамтад орно.











