



















Цахилгаан, дулааны үнэ тариф бодит өртөгтөө хүрээгүйгээс үүдэн эрчим хүчний салбар алдагдал хүлээж, эрсдэлтэй ажилладаг болоод удлаа. Тиймээс 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болсныг Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад, цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Ингээд Засгийн газрын хуралдааны дараа Эрчим хүчний үндэсний хорооноос цахилгаан, дулааны үнийн хувилбарыг 13.00 цагаас мэдээлнэ гэлээ.
Одоогоор цахилгаан, дулааны үнийг нэмэх дараах хувилбарууд яригдаж байна. Үүнд:
Цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Цахилгааны үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар
Цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны үнийг 85 хувиар
Цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 70 хувиар
Цахилгааны үнийг 80 хувиар, дулааны үнийг 20 хувиар нэмэх хувилбарууд байгаа юм.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар 256 төгрөгийн өртгөөр бүтсэн бүтээгдэхүүнээ иргэдэд 140 төгрөгөөр нийлүүлдэг байна. Ингэж алдагдалтай ажилладаг тул Эрчим хүчний салбарын алдагдал 357 тэрбумд хүрээд буй. Нөгөө талд цахилгааны үнийн өсөлт иргэдэд дарамт болох ч Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх тусам нэмэгдэж, их наяд төгрөгөөр хэмжигдэх хэмжээнд хүрч байна.










