



















БНСУ-д цэргийн алба хаахаас зайлсхийсэн эрд нэг жилийн хорих ял, 2 жил тэнсэн харгалзах оноов. Нэрийг нь Сөүлийн шүүхээс нууцалсан байна. Цэрэг албанаас бултахыг оролдсон эр өнгөрсөн оны зургадугаар сард цэргийн үзлэгээр орохдоо 102 кг жинтэй буюу хэт таргалалттай байжээ. Шүүгдэгч хэт их илчлэгтэй хоол хүнс хэрэглэж биеийн жингээ хоёр дахин нэмэгдүүлж, бие махбодийн ачаалал ихтэй ажил хийхээс зайлсхийж, зориудаар жин нэмэгдүүлсэн байна. Мөн хэмжилт хийхийн өмнө мөн их хэмжээний ус уусан гэж буруутгагджээ. Өмнө нь 2017 онд үзлэгт орох үедээ таргалалтын 2-р зэрэгтэй байсан бол өнгөрсөн 6-р сарын үзлэгээр 4-р зэрэг хүртэл таргалжээ.
Харин цэргээс бултсан эр "Цэргийн албаа чин сэтгэлээсээ хаах хүсэлтэй байгаа” гэж мэдүүлсэн тухай шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Цэргийн алба хаахаас зайлсхийсэн эрд илчлэг ихтэй хоолны дэглэм санал болгосон найзад нь шүүхээс 6 сар хорих ял, 1 жил тэнсэн харгалзах ял шийтгэжээ. Учир нь цэргийн албанаас зайлсхийх гэмт хэрэг үйлдэхэд тусалсан хэмээн шүүх үзжээ. Хоёр Солонгосын дайнаас хойш БНСУ-ын 18-30 насны бүх эрчүүд 18 сарын хугацаанд армид алба хаасан байх ёстой гэж хуульчилжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ хууль нь БНСУ-ын маргаантай сэдэв байсаар ирсэн бөгөөд цэргийн албанаас зайлсхийсэн хэмээн ял оноодог нь хүний эрх зөрчсөн үйлдэл гэж Эмнести Интернэшнл үздэг байна. Мөн энэ хууль K-pop-ийн алдартнуудын карьерыг завсарлуулдаг байна. Тухайлбал 2022 онд “BTS” хамтлагийн гишүүн Жин 18 сарын хугацаатай цэргийн албанд татагдсан бөгөөд үлдсэн гишүүд 2025 он гэхэд ээлж дараагаар цэргийн албаа хааж дуусгана.
БНСУ-д цэрэгт явахаас зайлсхийж, зориуд жин нэмэх, хасах, сэтгэцийн өвчтэй мэт дүр эсгэх, бүтэн биетэй шивээс хийлгэх, өөрийгөө гэмтээх тохиолдлууд гарсаар байна.
Харин эмэгтэйчүүд албадан бус “сайн дураар” цэргийн алба хаадаг байна. Иргэдээ хүйсээр нь ялгаварлан гадуурхсан гэх БНСУ-ын засгийн газарт эрчүүд ч залуу насандаа карьер хөөх эрхтэй гэх шаардлага байнга хүргэгддэг байна.










