



















Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана.
Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,
55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх,
Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
Иргэний цахим үнэмлэх
Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Хэрэв заасан хугацаанд бүртгэлээ хийлгээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох юм байна. Зөрчлийн тухай хуулийн 15.17-д “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгааны сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.











