



















Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “Чингис хаан банк”-иас 101.7 тэрбум төгрөгийг, мөн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг тус тус гаргуулж, нийт 103.5 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн.
2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийн үлдэгдэл 85.0 тэрбум төгрөг болсон байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хоёр банкны өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Капитал банк болон Чингис хаан банк ХХК-иас нийт 149.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөгдөх өр төлбөрт 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг та бүхэнд ил тод, нээлттэйгээр танилцуулж байна.











