




















2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах “Clean Up – 2025” үндэсний сайн дурын цэвэрлэгээний үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна.
Энэхүү өдөр нь зөвхөн хог цэвэрлэх арга хэмжээ бус, харин хүүхэд, залуусын хамтын хүч, эв нэгдлийг харуулах, байгаль орчноо хамгаалах, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах зорилготой нийгмийн аян юм.
“Clean Up”-ийн зохион байгуулагчид маань бүгд 15–26 насны хүүхэд, залуус бөгөөд төр, улс төрийн байгууллагаас хараат бус, зөвхөн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллаж байна. Бидний үнэт зүйл бол цэвэр орчин, зөв ухамсар, шинэ үеийн хүч билээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
📌 Одоогоор 7,000 гаруй оролцогч нэгдээд байгаа бөгөөд бидний зорилго 10,000 оролцогчийг нэгтгэх юм.
🙏 Хүүхэд, залуусын хувьд ийм төрлийн сайн дурын ажилд оролцсон туршлага нь тэдний гадаадад суралцах, солилцоонд явахад хэрэгтэй батламж, итгэмжлэл болох давуу талтай. Иймд та бүхнээс энэхүү мэдээллийг суралцагч хүүхдүүддээ түгээн, тэднийг идэвхтэй оролцоход уриалан дэмжиж өгөхийг хүсэж байна.
🌱 Монголын залуусын санаачилгыг хамтдаа дэмжиж, цэвэр ногоон ирээдүйг бүтээцгээе!
📞 Холбогдох утас: 88454056
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам









