НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “UNCCD болон UNFCCC-ийн уялдаа холбоог бэхжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг: Монгол Улс болон түүнээс цааших хэтийн төлөв” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох “Загийн салмаа” ТББ-ын тэргүүн Ц.Алтэнгэрэл, “Говийн хилчин эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн В.Өсөхбаяр, “Монгол говь нүүдэлчин малчдын холбоо”-ны санаачлагч С.Мааманхүү, нарийн бичгийн дарга Н.Дашпагам нар оролцож, орон нутгийн иргэд, малчдын төлөөллийн байр суурь, санал санаачилгыг олон улсын түвшинд хүргэлээ.











