
COP17-ийн хоёр дахь долоо хоног “Газар нутаг ба хүн” өдрөөр үргэлжилж байна. Энэ өдөр газрыг нөхөн сэргээх, бэлчээрийг тогтвортой удирдах, иргэдийн амьжиргаа болон хөрөнгө оруулалт зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байна.
🌾 “Бэлчээрийн нөхөн сэргээлтийн санхүүжилт, нүүрстөрөгч, хөрөнгө оруулалт ба бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээр бэлчээрийн нөхөн сэргээлтийг санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл болон хөрөнгө оруулалттай уялдуулж, эдгээр санаачилгыг бүс нутгийн хэмжээнд хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
👥 “Бодлогыг үйл хэрэг болгох нь: Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн иргэдийн түүх, сургамж ба иргэний нийгмийн манлайлал” сэдэвт арга хэмжээгээр эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдийн оролцоо, манлайллыг бодит үйл ажиллагаатай холбосон туршлага, сургамжийг хуваалцана.
🌱 Мөн газрын доройтлыг тэглэх (Land Degradation Neutrality) зорилт, экосистемийг нөхөн сэргээх, хяналт-шинжилгээ, судалгаа, ил тод байдлыг бэхжүүлэх, түүнчлэн нөхөн сэргээлтийн технологи, шийдлүүдийн талаар хэлэлцэнэ.
📌 Өнөөдөр газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, иргэдийн амьжиргаа, бэлчээр, хүнсний аюулгүй байдал болон хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой асуудал хэмээн авч үзэж байна.









