
“Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих, орон сууцжуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.




🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөнх Ариун Булаг” ХХК-тай хамтран үйлчилгээний зориулалт бүхий 12 давхар орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, тус газарт ажиллаж байгаа 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрууллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Мөнх Ариун булаг" ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, алба хаагчдын ажиллах нөхцлөөр хангаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.










