



















Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны есдүгээр хуралдаан өнгөрсөн долоохоногийн баасан гарагт /2025.10.03/ зохион байгуулагдлаа.
Хуралдааны үеэр Талуудын бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд зарим асуудлаар санал нэгтгэлээ.

Тухайлбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын байр, байгууламжийн зөвлөх үйлчилгээний байгууллагыг сонгон шалгаруулах, СОР17 бага хурлын зохион байгуулалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр саналаа ирүүлсэн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах, Засгийн газрын 2025 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар гишүүд саналаа нэтгэлээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормаа нарыг тус хурлын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилох тухай асуудлыг Үндэсний хороонд танилцууллаа.
Тусгай элчийн хувиар томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах юм.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











