Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын (COP30) хүрээнд “Хэлэлцүүлгээс үйл ажиллагаанд: COP30-ыг эргэлтийн цэг болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.11.17/ Германы павильонд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол зэрэг хүрээлэн буй орчны уялдаа сорилтыг салангид бус, нэгдсэн бодлого, уялдаатай үйл ажиллагаа-аар шийдвэрлэх чиглэлээ танилцуулав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн энэ үеэр Монгол Улс COP17-ын үеэр гурван том санаачилга дэвшүүлнэ гэдгээ зарлалаа
Б.Батбаатар сайд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр (COP17) дараах гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгдэв.
Үүнд:
Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Ус-газрын нэгдсэн менежмент
Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц
Эдгээр санаачилгууд нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг Б.Батбаатар сайд онцоллоо.










