



















Говь нутгийн ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг суурь боловсрол эзэмших орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор баригдсан 6 дугаар сургууль, 33 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад орж суралцах сурагчдыг бүртгэн, ажилтан албан хаагчдыг бүрдүүлэн сургалтын үйл ажиллагааг жигдрүүлсэн.
Тэгвэл өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулж эрдмийн их өргөөний сурагч багачууд, эцэг эх, багш ажилтнууд, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэгч “Оюу толгой” компанийн төлөөллүүд, барилгыг барьж ашиглалтад оруулсан аж ахуй нэгжүүдийн хамтаар албан ёсоор нээлтээ хийлээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Сургалтын орчин нөхцөл, үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй байхад сэтгэл зүтгэл гарган оролцсон нийт албан хаагчид, шинэ сургууль, цэцэрлэгт тохой нийлүүлэн суух сурагч багачуудын баяр хөөр цалгин нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр боллоо.
2024-2025 оны хичээлийн жилд Даланзадгад сумын 33 дугаар цэцэрлэг 325 хүүхэд, 36 багш, ажилтантай, Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль 1475 суралцагч, 102 багш, ажилтан, албан хаагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










