Сирийн босогчид Башар Аль-Асадын дэглэмийг нураасан даруйдаа "Седная" шоронгийн хоригдлуудыг суллав.
"Седная" шоронгоос эхлээд Башар Ал-Асадын дэглэмийн үед хоригдож байсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг чөлөөлсөн бөгөөд дараа нь улстөрийн хоригдлуудыг чөлөөлжээ.
Сирийн босогчдыг удирдаж буй Абу Мохамед Аль-Жулани Дамаск хотын иргэд, босогчдын хамтаар Умайяд сүмд Башар Аль-Асадын Асадын дэглэмийг түлхэн унагасны баяраа тэмдэглэжээ. Тэрээр энэ өдрийн "Бүх Ислам үндэстний баяр" хэмээн мэдэгдсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хама хотынхон гудманд гарч баяраа тэмдэглэж байна. 1982 онд Хама хотод Башар Аль-Асадын эцэг Хафез аль-Асадын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган хүн дарангуйлагчийн гарт амиа алдсан юм. Харин Латаки хотод Хафез аль-Асадын хөшөөг Сирийн иргэд нураан баяраа тэмдэглэв.
Башар Аль-Ассад гэр бүлийн хамт Оросын Ил- 76 онгоцоор зугтсан гэх мэдээлэл байгаа ч одоогоор батлагдаагүй байна.
Сирид 53 жил хаанчилсан Асадын гэр бүлийн дарангуйлал төгсөв гэж олон улсын хэвлэлүүд онцлов











