Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэрэлт хөшөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө сүндэрлүүллээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Монгол Улсын хүчит бөхийн алдартнууд болон бусад холбогдох албаныхан оролцож, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Гэрэлт хөшөөг гэр бүл үр хүүхдүүдээс нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна босгож, уран барималч Ж.Түмэнчулуун урласан байна.
Эх сурвалж: Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар











