




















АНУ-ын Вашингтон хотноо болж буй Олон улсын байгаль хамгаалах бүлгийн хоёр жил тутмын Түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) Гүйцэтгэх захирал Карлос Родригос-той хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжиж буй GEF-ийн төсөл, хөтөлбөрүүдийн ололт амжилт, тэргүүн туршлагыг бэхжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
GEF-ийн зүгээс Монгол Улсын байгаль орчны салбарт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийг дэмжин, сайд Б.Батбаатарын дэвшүүлсэн шинэ төсөл, санаачилгуудыг бодит хэрэгжилт болгон өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн талууд байгаль орчны салбараар хязгаарлагдахгүй, салбар хоорондын зохицуулалт шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхдээ бүх шатны оролцогчдыг хамруулах нь тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, нөлөөллийг өргөжүүлэх чухал алхам болохыг санал нэгтэйгээр тэмдэглэв.
Түүнчлэн, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг эрчимжүүлэх хүрээнд шийдвэр гаргалт, оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











