



















Дайны гэмт хэрэгт буруутгагдаж эхэлсэн Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ливанд гал зогсоох магадлалтай байгааг CNN онцлов. Учир нь Беньямин Нетаньяху ням гарагт гал зогсоох тухай Израилын аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцсон гэжээ. "Хезболла" болон АНУ-Израилын хооронд 60 хоногийн хугацаанд гал зогсох магадлалтай байна. Хезболлах бүлэглэлийг устгах зорилготой эхлүүлсэн Израилын армийн довтолгоо 9-р сард эхэлснээс хойш нийтдээ 3072 хүн амиа алдаж, 13426 хүн шархдаж, 1 сая гаруй иргэн орон гэрээсээ дүрвэсэн гэж НҮБ мэдээллээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ливанд өгсөн Израилын цохилтын улмаас 84 хүн амиа алдаж, 213 хүн шархадсан бөгөөд нийслэл Бейрутын төв хэсэг буюу хүн ам шигүү суурьшсан бүс нутагт энэ халдлага болжээ. Израилын арми Ойрх Дорнодод хийж буй террористуудын эсрэг дайнд үндсэндээ гол зорилоо биелүүлж "Хеболлах", "ХАМАС" зэрэг бүлэглэлийн удирдагчдыг устгасан гэж үзээд байна. Гэвч террористууд бүлэглэлүүдтэй хийх дайнд амиа алдсан, дүрвэсэн, шархадсан, өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн асуудал хурцаар хөндөгдөж байна. 2 сар гаруй хугацаанд Ливанд 3072 энгийн иргэн, жил гаруй хугацаанд Газын зурваст 44 мянга гаруй хүн амиа алдсаны 70 гаруй хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байгааг НҮБ онцолж байна.










