Гадаад хамтын ажиллагааг соёл, аялал жуулчлал, боловсрол, дэд бүтцийн чиглэлээр БНСУ-ын Пусан, Тэгү, Чонжү хотуудад эхлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргаар ахлуулсан албаныхан 2025 оны 08 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд БНСУ-д ажиллалаа.

Дээрх хугацаанд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Пусан хотын Глобал хотуудын аялал жуулчлалыг дэмжих агентлаг (TPO)-ийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Канг Да Ын, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Жу Жэ Дун, мэргэжилтэн Жү Жи Ын нарын холбогдох хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж , цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Өмнөговь аймгийн зүгээс тус олон улсын байгууллагад гишүүнээр элсэхээ илэрхийлэн гишүүн боллоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ингэснээр гишүүн 21 улсад Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарыг сурталчлахын зэрэгцээ удирдлагын чадавх, хүний нөөц бэлтгэх зэрэг олон талын хамтын ажиллагааны боломжууд нээгдэх юм. Мөн 2025 оны 10 дугаар сарын 27–29-нд Пусан хотноо зохион байгуулагдах “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын анхдугаар дээд хэмжээний уулзалт”-д Өмнөговь аймаг урилгаар оролцож, “Монголын говиор аялцгаая” танилцуулгыг хийхээр боллоо.










