



















Дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй эхэллээ. Дэлхийн эдийн засаг, улс төрд хамгийн чухал нөлөө үзүүлэгч АНУ-ын сонгууль хэрхэн явагддаг вэ? Таны мэдлэгт дараах баримтуудыг бэлтгэлээ.
1. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутамд нэг удаа, арваннэгдүгээр сарын эхний мягмар гарагт болдог.
2. 2024 онд АНУ-ын 60 дахь удаагийн сонгууль болно.
3. Хэрэв Бүгд найрамдах намаас Д.Трамп сонгогдвол АНУ-ын 47 дахь эрэгтэй ерөнхийлөгч болно.
4. Хэрэв Ардчилсан намаас Камала Харрис сонгогдвол АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно.
5. АНУ-ын ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийн хамт сонгогддог.
6. Камала Харрисын хамт АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид Миннесота мужийн захирагчаар хоёр удаа улиран ажиллаж буй Тим Уолз нэр дэвшиж байна
7. Д.Трампын хамт Охайо мужаас Сенатад сонгогдсон Жеймс Дэвид Вэнс нэр дэвшиж байна
8. АНУ-ын үндсэн хууль анх 1787 онд батлагджээ.
9. Урьдчилсан санал асуулгад мягмар гарагийн байдлаар 77.6 сая гаруй хүн санал өгөөд байна.
10. АНУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд Ерөнхийлөгч болох хүн АНУ-ын иргэн, 35 нас хүрсэн, АНУ-д 14-өөс доошгүй жил оршин суусан байх ёстой гэж заасан байдаг.
11. Сонгуулийн үйл явц эхний шатанд АНУ-ын мужууд анхан шатны сонгууль болон намын их хурлаа зохион байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах их хурлын төлөөлөгчдийг сонгодог.
12. Эдгээр мужийн анхан шатны сонгууль болон намын их хурал нь нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд болдог.
13. Долоо, найм, есдүгээр сард үндэсний их хурал болдог.
14. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгчдийн нэрс урьдчилсан байдлаар анхан шатны сонгууль болон намын хаалттай хуралдаан болохоос өмнө олон нийтэд тодорхой болдог.
15. Намын их хурал дээр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг албан ёсоор зарлаж, мужийн төлөөлөгчдийн ирц, намын мөрийн хөтөлбөрийг баталдаг.
16. АНУ-ын ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй.
17. Нэр дэвшигчдийг 538 гишүүдтэй сонгогчдын коллеги сонгоно.
18. Коллегийн гишүүдийн тоо нь муж бүрээс тэр мужийг төлөөлсөн хүмүүс Конгрессын хоёр танхимд сууж буй тоотой тэнцүүгээр сонгогдоно.
19. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд нэр дэвшигч коллегийн 270 хүний дэмжлэгийг авахад л Ерөнхийлөгчөөр сонгогдоно.
20. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 11-р сарын 5-нд Улаанбаатарын цагаар 11-р сарын 6-нд эхэлнэ.









