



















"Дэлхийн хамгийн өндөр настай хүн" Жон Альфред Тиннисвуд 112 насандаа таалал төгслөө. Жон Альфред Тиннисвуд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хуан Висенте Перес Мораг 114 насандаа таалал төгссөний дараа "дэлхийн хамгийн өндөр настай хүн" хэмээн бүртгэгдсэн юм. Тэрээр Титаник хөлөг сүйрдэг жил буюу 1912 оны наймдугаар сарын 26-нд Их Британи улсад мэндэлжээ.
Жон Альфред Тиннисвуд эхнэртэйгээ 1942 онд...
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Жон Альфред Тиннисвуд Их Британийн газрын тосны "Shell" болон "BP" компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1972 онд тэтгэвэрт гарсан байна. Тэтгэвэртээ гарсан Жон Альфред Тиннисвуд Блунделсандсын "Нэгдсэн шинэчлэлийн сүм"-д сайн дурын ажил хийж, мөн номлол айлддаг байв.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн маань загас, шарсан төмс идэх дуртай байв.
Хүмүүс түүний урт наслалтын нууцыг маш их сонирхож асуулт асуудаг байв. Нэг удаа тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа,

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
"Үнэндээ яагаад ийм урт наслахаар адислагдсанаа өөрөө ч мэдэхгүй байна". "Би бусдаас нэг их ялгаагүй" ээ, ер нь хүний урт, богино наслах эсэх нь өөрөөс нь хамаарах зүйл биш хэмээн хариулж байжээ.
Гэхдээ л түүний хувьд хөдөлгөөн сайтай, маш их алхдаг нэгэн байв.
Жон Альфред Тиннисвуд 100 насныхаа төрсөн өдрийн өмнө Саутпорт дахь Холлиэс асрамжийн газарт ирсэн байна. Дэлхийн хамгийн өндөр настай түүний сайхан сэтгэл, амьдралын урам зориг нь асрамжийн газрын ажилтнууд болоод бусад ахмадуудад итгэл өгдөг байсан гэж гэр бүлийнхэн нь дурслаа.
Жон Альфред Тиннисвуд 2012 онд 100 нас хүрснээсээ хойш жил бүр хааны ордноос төрсөн өдрийн мэндчилгээг хүлээн авдаг байжээ. Эхлээд хатан хаан II Елизавета мэндчилгээ хүргэдэг байсан бол энэ жил Чарльз III хаанаас мэндчилгээ ирсэн байна.
Дэлхийн хамгийн урт настай, сайхан сэтгэлтэй, Жон Альфред Тиннисвуд үргэлж "баярлалаа" хэмээн хэлж бусдад талархлаа илэрхийлдэг нэгэн байв.










