Дэлхийн хамгийн том матар хэмээн бүртгэгдсэн Кассиус үхжээ. Тэрээр 5.48 метр урт, 1 тонн гаруй жинтэй, Гиннесийн номонд дэлхийн хамгийн том олзны матар хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Кассиус 110 гаруй настай байсан бөгөөд биеийн байдал 10-р сарын 15-наас хойш муудсан байна. Квинсландын аялал жуулчлалын Кэрнс хотын ойролцоох дархан цаазат Ногоон аралд амьдардаг байсан тэрээр бүхний хайрыг татдаг байжээ. Бид "Кассиусыг маш их санах болно, түүний тухай дурсамж бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно хэмээн түүний халамжлагчид мэдэгджээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
1987 оноос хойш Кассиус матар нь бүс нутгийн аялал жуулчлалын салбарын гол хөшүүрэг болж байжээ.
Кассиусээс өмнө 2013 онд Филиппиний матар Лолонг дэлхийн хамгийн том матар байжээ. Лолонг 6.17 м урт аварга том матар байсан бөгөөд Гиннест бүртгэгдэж байжээ. Харин Лолонгийг үхсэний дараа Кассиус орыг нь эзэлжээ.











