Нийгмийн даатгалын ерөнхий газар “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" НҮТББ-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн хаант улсын Брюсель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Дэлхийн Монголчуудын наадам” арга хэмжээнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэдэд цахимаар нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээ, ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Уг арга хэмжээнд тус газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөтийн газар, Шимтгэл хураалтын удирдлага, арга зүйн газар, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын мэргэжилтнүүд Брюсель хотоос холбогдсон 32 иргэнд сайн дурын даатгал, тэтгэврийн даатгалыг асуудлаар сонирхсон асуултад хариулт өглөө.
Цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар, “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" НҮТББ-тэй хамтран гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэдэд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулах юм.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











