Дэлхийн нүүрсний эрэлт 2027 он хүртэл жил бүр нэмэгдэнэ
ОУЭА-аас гаргасан таамаглалаар нүүрсний эрэлт 2027 он гэхэд 8.9 тэрбум тонн болж, 2024 оны түвшнээс нэг хувиар өндөр байна
Парисын хэлэлцээрийн дагуу 2050 он гэхэд нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх зорилтод хүрэхийн тулд улс орнууд ойрын арван жилд нүүрсний хэрэглээг огцом бууруулах шаардлагатай байна.
ОУЭА-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн таамаглалаар нүүрсний эрэлт 2027 он гэхэд 8.9 тэрбум тонн болж, 2024 оны түвшнээс 1 гаруй хувиар өндөр байх аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хөгжингүй орнуудын уламжлалт түлшний хэрэглээ багасаж байгаа ч бусад газар, ялангуяа Хятадад эрэлт нэмэгдэж байгаа нь уур амьсгалын нөлөөллөөс үл хамааран нүүрс нь хямд эрчим хүчний эх үүсвэр хэвээр байна гэдгийг харуулж байгаа юм.
Түүнчлэн дэлхийн температур хэдийнэ аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээс дээш хүрээд буй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хамтын ажиллагаа үр дүнгүй байгаагийн илрэл юм.
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл энэ онд дээд түвшинд хүрсэн ч уламжлалт түлшний эрэлтийг сааруулахад хангалттай биш байгаа аж.










