



















Шоколадны түүхий эд какаоны үнэ дэлхийн зах зээл дээр 168 хувиар өсөөд байна.
2024 он гарсаар какаоны үрийн үнэ ингэж өссөн нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хомстол тохиож байна. Тиймээс ирэх 2025 онд шоколад үйлдвэрлэгч брэндүүдийн үнэ нэмэгдэх хандлагатай байгааг зах зээлийн шинжээчид онцоллоо.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тухайлбал какаоны үрийн тариалалтаар 5000 жилийн түүхтэй Эквадор улсад ган гачиг, хортон шавжийн нөлөөгөөр ургац хураалт эрс мууджээ. Мөн дэлхийн какаоны үрийн хамгийн том нийлүүлэгч улсууд болох бол Зааны ясан эрэг, Гана улсуудад хэт халалт ургац хураалтад нөлөөлж байна. Зааны ясан эрэг болон Гана улсууд дэлхийн нийт нийлүүлэлтийн 60 гаруй хувийг хангадаг байна. Дээрх томоохон нийлүүлэгчдийн ургац хураалт муудах нь дэлхийн шоколад, шоколадан чихэр үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдааны салбарын үнийн өсөлтөд нөлөө үзүүлдэг.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдэж ургац хураалтад нөлөөлөсөөр байгаан Trading Economics онцолжээ.










