Өнөөдрийн манай ажил хэрэгч зөвлөгөөг Их Британийн агуу зохиолч Нобелийн шагналт алдарт Бернард Шоу өгнө. Түүний хэлсэн ёгт сургаалийг бид бага байхаасаа л уншиж ирсэн билээ. Тэрээр маш олон сургааль үг айлдсан хүн юм. Ингээд түүний ажил хэрэгт тус болох зөвлөгөөг хамтдаа уншицгаая. Тэрээр “Aжил үйлс нь бүтэмжгүй, хийсэн бизнес нь амжилтгүй байгаа хүмүүст зориулж нэгэн зөвлөгөөг хүргэе. Та бүхэн алдаагаа сайтар судал дараа нь учир шалтгааныг нь олж сур. Тэгвэл та дараа нь алдсан ч өмнөх шигээ өвдөхгүй зөөлөн байх болно. Яваандаа ямар ч алдаанаас сэргийлж чаддаг болно. Үүнээс сайн юм гэж юу байх билээ. Ихэнх хүмүүс алдаагаа нөхцөл байдал руу чихдэг. Хэрэв тэр үед тэгсэн бол, хэрэв тэр хүн ингэсэн бол гэж алдсан хойноо гасалцгаадаг. Харин амжилттай яваа хүн нөхцөл байдлаас бурууг биш өөрийн алдааны учир шалтгааныг эхлээд олдог. Тийм ч болохоор амжилт гаргаж оргил өөд өөртөө итгэлтэй явдаг” гэж Бернард Шоу зөвлөж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Mr.Unuku










