



















Энэ долоо хоногийн ажил хэрэгч зөвлөгөөг “Virgin” компанийг үүсгэн байгуулагч Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өгч байна. Тэрээр бүр багаасаа л бизнес сэтгэлгээтэй нэгэн байсан бөгөөд засаршгүй муу сурлагатан Ричард Брэнсон 15 насандаа сэтгүүл хэвлэж гаргахаар шийдэв. Гэхдээ сургуулийн нэг муу тогтмол сонин биш Английн бүх оюутнуудад зориулсан “Student” нэртэй сэтгүүл шүү. Түүний энэ санаанд хэн ч итгээгүй боловч төсөл нь амжилт олсон юм. 17 настай байхад “Student” сэтгүүлийн анхны дугаар гарчээ. Сэтгүүл яваандаа нэр алдар нь түгж, Ванесса Редгрейв, Дэвид Хокни, Жан-Поль Сартр, Мок Мик Жаггер, Жон Леннон зэрэг алдартнуудаас ярилцлага авдаг болжээ. Ингэж нойлын ногоон тэг маань нэрд гарсан тогтмол сэтгүүлийн эрхлэгч болсон юм. Ингээд түүний өгсөн зөвлөгөөг таалан уншина уу. Түүний өгсөн зөвлөгөөнүүд манай сайт дээр нэг бус ӨГӨГДӨНӨ гэдгийг хэлэхэд таатай байна. (Ричард Брэнсоны түүхийг ЭНД дарж уншина уу) Ричард Брэнсон

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
"Хэрвээ та ажилтнуудынхаа сайн талыг олж харвал тэд тод гэрэлтэх болно. Харин тэднийг шүүмжилж, тэднийг муулбал тэд гундана. Хүн бүрт маш их усалгаа хэрэгтэй. Бид маш гайхалтай хүмүүсээс бүрдсэн хүчирхэг багтай тул ямар ч асуудал тохиолдсон "Виржин" найдвартай гарт байх болно гэдэгт итгэдэг. Энэ нь надад бусад зүйлийн талаар бодох илүү цаг олгодог юм. Тиймээс ажилтнуудынхаа сайн талыг олж хар" Английн эр зоригийн дууль болсон Ричард Брэнсон ажилтнуудынхаа сайн талыг олж харах гэж ингэж хичээдэг юм бол та ч гэсэн яг одоо орж ирж байгаа ажилтныхаа сайн талыг олж харахыг хичээгээрэй.
Та тун амархан олж харсан гэдэгт итгэлтэй байна.
Хэрвээ түүний сонирхолтой зөвлөгөө болон бизнесийнх нь түүхийг уншихыг хүсвэл. "Ричард Брэнсон БЭРХШЭЭЛИЙГ ХАЯ, ХИЙЖ БҮТЭЭЦГЭЭЕ" номыг уншаарай. Энэхүү номыг монгол хэлээр орчуулан хэвлүүлсэн хүмүүст талархлаа илэрхийлье.




.jpg&w=3840&q=75)





