



















АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп бүрэн эрхийнх нь хугацаа эхэлмэгц 15-20 сая цагаачийг албадан нутаг буцаахаа мэдэгджээ. Тэрээр АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах төлөвлөгөө танилцуулсан юм.
АНУ-д цагаачдын тоо нэмэгдэж байгаа нь гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж байгааг гэж Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр онцолж байв.
Дональд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч асан Эйзенхауэрын засаг захиргааны хэрэгжүүлсэн цагаачдыг нутаг буцаах санаачилга "Ветбек ажиллагаа"-г үлгэр жишээ болгон ярьсан байдаг. Энэ бол 1954 онд АНУ-Мексикийн хилийн албаныхан орон нутгийн хууль сахиулах байгууллагатай хамтран Мексикийн 1 сая гаруй иргэнийг Мексикийн тал руу шилжүүлж явдал юм. Дональд Трамп мөн 2016 онд нэр дэвших үедээ цагаачдыг албадан гаргахаа амлаж энэ жишээг дурдаж байв. Харин 1 сая иргэнийг гаргасан гэх тоог үндэслэлгүй гэж түүнээс бага тооны цагаачдыг нутаг буцаасан гэж судлаачид үздэг. Мөн энэ ажиллагааны үеэр АНУ-ын иргэн болсон хүмүүс ч хэлмэгдэн, дараа нь суллагдсан тохиолдол ихээр гарч байжээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Дональд Трамп 2016 онд Эйзенхауэр шиг ажиллаж чадаагүй ч эхний ээлжинд 15-20 сая хүнийг гаргана. Одоогоор бичиг баримтгүй хичнээн цагаач байгааг мэдэхгүй байгаагаа дурджээ.
2021 оны байдлаар АНУ-д бичиг баримтгүй цагаачдын тоо 10.5 сая гэсэн судалгаа байна. Харин “Pew”-ийн тооцоолсноор АНУ руу нэвтрэх цагаачдын тоо нэмэгдсэн учраас 2021 оны судалгаанаас нэмэгдсэн байх магадлалтай.
Тухайн үед АНУ-ын нийт хүн амын 3 орчим хувь нь, гадаад хүмүүсийн 22 орчим хувь нь бичиг баримтгүй гэсэн тоо баримт гарч байжээ.
2022-2023 оны хооронд АНУ руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Одоогоор АНУ-Мексикийн хил дээр 2.5 сая цагаач байгаа гэсэн мэдээлэл байна. Харин Дональд Трамп тангарагаа өргөж цагаан ордонд ирсэн даруйдаа цагаачдын асуудалд анхааралаа хандуулж, энэ ажилдаа Үндэсний Гвардыг ч дайчлан ажиллаж магадгүй гэжээ.










