



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикээс импортолж буй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татвар ногдуулахаа мэдэгдлээ. Импортын татварыг 2-р сарын 1-ээс эхлэн мөрдөх юм байна. Дональд Трампын энэ арга хэмжээ АНУ-ын хилээр нэвтэрч буй хууль бус цагаачдын усгалыг зогсоох, хөрш орнуудтайгаа хийдэг худалдааны алдагдлаа бууруулах зорилготой. Харин Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулах асуудал дээр хариу өгөөгүй хэвээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байв.
2018 оноос хойш АНУ-ын Хятадаас импортлох барааны хэмжээ тогтмол буурч байгаа. Энэ нь Дональд Трампын тогтоосон хэд хэдэн татвартай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна.
Тэгвэл Хятад АНУ-тай улстай хийх худалдаанд хурцадмал байдал үүсвэл “Win-Win” зарчимыг баримтлана гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян Давосын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Энэ нь Хятад улс дотоодынхоо нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэсэн үг.
Харин Канад, Мексик улсууд ямар хариу арга хэмжээ боловсруулж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ АНУ газрын тосны импорт дээр гаалийн татвар ногдуулбал дотооддоо үнийн өсөлттэй шууд тулгарах эрсдэлтэй. Газрын тосны үнэ өсвөл дагаад эрчим хүчнээс эхлээд бүх төрлийн бараа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх юм.
АНУ-ын хувьд түүхий нефтийнхээ 40 орчим хувийг Канадаас импортолдог байна.









