“Дулаан байшин” - амины орон сууцны нээлттэй өдөрлөг 2025 оны 05-р сарын 04-07-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Барилгын салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт шинэ техник технологи, инноваци, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, гамшигт тэсвэртэй, ногоон амины орон сууц барих, дулаалах дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах зорилго бүхий “ДУЛААН БАЙШИН” - амины орон сууцны нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, барилгын салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцоно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ерөнхий зохион
байгуулагч:
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Хамтран зохион
байгуулагч:
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
-Эрчим хүчний яам
-Нийслэлийн Засаг даргын тамгын газар
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Агаарын
бохирдлыг бууруулах үндэсний хороо
-Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ
Оролцогч
байгууллага:
-Салбарын ТББ,
-Аж ахуй нэгж байгууллага,
-Олон Улсын байгууллага,
-Банк санхүү, даатгалын байгууллага
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв










