“Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэл тавигдсан.
Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ.
Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1,264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 % нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Энэ нь иргэн төвтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ соёлыг төлөвшүүлж, цахим шилжилтийн үр дүнг тод харуулж байна.
2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь бидний хамтын зүтгэлийн үр дүн билээ.
Цаашид ч төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллана.











