Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар илэрхийллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам











