



















“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбатын санаачилгаар тус газрын харьяа бүтцийн нэгжүүд “Алхалт 10000” явган аяллыг өнөөдөр А.Амарын талбайгаас эхлүүлж, Хүрэнбулагийн рашааны эх, Баян-Өндөр хайрхны өвөрт зохион байгууллаа.

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын харьяа бүтцийн нэгжүүдийн дунд анх удаа зохион байгуулагдсан “Алхалт 10000” нэгдсэн алхалтад Хүний нөөц, захиргааны хэлтэс, Хуулийн хэлтэс, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнууд болон Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн Хүний нөөцийн мэргэжилтнүүд, Эдийн засагч нараас бүрдсэн 120 гаруй ажилтан оролцож, амралтын өдрийн өглөөг хамтдаа алхаж эхлүүллээ.
Дээрх хэлтсүүд тус үйл ажиллагаанд өөр өөрийн үүрэгтэй оролцон, зохион байгуулалтаа хамтран хийснээр ажилтнуудынхаа биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, хамт олны хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгын дор нэгдэцгээсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Амралтын өдөр, агаарын сайханд, намрын налгар цаг ууртай, нартай сайхан энэ өглөө ажилтнууд маань хамт олноороо ижилсэн, байгалийн сайхан, улирлын уралбарыг ажиглан алхах зуураа амьдрал ахуй, ажил төрөл, шинэ санаа, сэргэг бүхнийг сорчлон ярилцсаар булгийн эхэн, хайрхны оройг хараалан, зорьсон газартаа хүрлээ.
Алхаж ирсэн ажилтнуудыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Сэлэнгэ” катерингийн хамт олон маань халуун хийцтэй цай, буцалгасан бүлээн аарц, өглөөний амтат зууш, өтгөн шүүс, кофе, өег нарийн боов, шинэхэн хайрсан хуушуур зэргийг зэхэн бэлдэж ширээ засан угтаж авсан нь гэнэтийн гэмээр тухтай орчин бүрдүүлсэн байлаа.
Алхалт амсхийж, амьсгаа даран цайлсны дараа ажилтнуудаа хөгжөөх зорилгоор амлаж бэлдсэн уралдаанууд ар араасаа зохион байгуулагдаж эхэлсэн. Санхүүгийнхэн атом, молекул эвлүүлж, Эдийн засагчид эрчүүд, бүсгүйчүүдийг бие бялдрын сорилд оруулж, Хуулийнхан танил эрхмүүдийн хөргийг тайлбарлуулан таалгаж, Хүний нөөцийнхөн хүн бүрийг жагсаан зогсоож, эхний хүнд заасан хөдөлгөөн эцэс сүүлд хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан хөгжилтэй буухиа зэргийг зохион байгуулснаар хөнгөн инээд орчноор дүүрч, хүндтэй шагнал эздэдээ очсон юм.
Ээлтэй сайхан намрын өглөөг ийнхүү тэд инээд хөөр, урам зориг дүүрэн өнгөрүүлж, ирж буй шинэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн ажилдаа цуглахаар, амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг бие биедээ хүсэн, “Алхалт 10000” аяллаа өндөрлүүллээ.










