Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.11.10/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.

Тодруулбал:
✅Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэлийг хангах,
✅Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гурван жил тутамд зохион байгуулагддаг төлөвлөгөөт шалгалтад бэлтгэх,
✅Байгууллагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хурлыг зохион байгуулах,

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
✅Шинээр батлагдах норм, дүрэм боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, автозогсоол, усны барилга байгууламж, метро зэрэг томоохон мега төслүүдийн барилгын норм, дүрэм боловсруулахад анхаарах,
✅Эскпертүүдийн сонгон шалгаруулах журмын шинэчлэлтийг яаралтай эцэслэж батлуулан, экспертүүдийг сонгон шалгаруулах
✅АТГ-аас ирүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг нийт албан хаагчдад танилцуулж, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах
✅Өдөр тутмын ажлын чанарыг сайжруулах, Төрийн болон албаны нууцын тухай хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, сайжруулах,
✅Салбарын яам болон удирдлагуудаас өгсөн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг хэлтсийн дарга нарт өглөө.
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв











