



















Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж ангиас нь хөөж гаргаж буй эмэгтэй багшийн бичлэг цацагдсан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангий багш М нь уг хэргийг үйлдсэн бөгөөд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Хүүхэд зодсон багш тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд ажилладаг бөгөөд хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр хүүхдийг нь зодсон байж болзошгүй байна.
Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан нь тогтоогджээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Дээрх багшийг ажлаас чөлөөлнө гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ.
Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах
2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.










