Археологичид Египетийн Минья мужаас тоногдоогүй эрт үеийн булшнууд олжээ. Уг булшнуудаас 52 мумми олдсон бөгөөд үүнээс 13 нь алтан алтан хэл, алтан хумстай оршуулагдсан байна. Алтан хэл, хумстай оршуулагдсан 13 мумми нь Македоны Александр хааны удамын язгууртнууд бөгөөд Птолемейын эрин буюу МЭӨ 304-30 онд хамаарна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Булшийг судлах үед 13 муммиг хадгалсан гурван том танхимаас тухайн үед харъяалагдах язгууртнуудын үнэт эдлэл тэргүүтэй эртний Египетийн баялаг түүх, соёлын өвийн гэрч болох гайхалтай олдворууд хамт олдсон байна. Тухайлбал, Харпократын терракотта дүрс, Тот, Исис, Хорус бурхдын сахиус зэрэг эд өлгийн зүйлсээс гадна оршуулгын танхимын хана нь Анубис, Осирис, Атум, Нут зэрэг бурхдын дүрсээр чимэглэгдсэн байжээ. Эдгээр олдворууд нь эртний Египетийн оршуулах ёс заншилд, шашны ач холбогдол өндөр байсны гэрч болж байна.
Археологичид үүнээс өмнө нь 16 алтан хэл олж байжээ. Эртний египетчүүд нас барагсдыг оршуулахдаа хойд насандаа ярьж чаддаг байг хэмээн муммийн аман дотор, өөрийнх нь хэл дээр алтаар хэл хийж тавьдаг байжээ. Эртний Египетчүүд алтыг "бурхдын мах" гэж үздэг байжээ.











