



















Мексикийн хар тамхины наймаачин Хоакин “Эль Чапо” Гусманы хүү Америкийн Чикаго хотын холбооны шүүхэд мэдүүлэхдээ хар тамхины хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө.
35 настай Овидио Гусман Лопез АНУ-ын холбооны шүүгч Шэрон Коулманы өмнө хоёр удаа хар тамхи худалдаалсан, мөн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд гишүүн байсан гэх мэт дөрвөн хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Одоо түүнийг бүх насаар нь хорьж магадгүй болжээ.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Прокуроруудын мэдээлснээр, Гусман Лопез болон түүний ах нар буюу “Чапитосууд” (бага Чапо нар) хэмээн алдаршсан бүлэг нь 2016 онд тэдний эцгийг баривчилсны дараа Синалоагийн хар тамхины картелийг дахин идэвхжүүлсэн аж. Тэд фентанил хэмээх маш хортой мансууруулах бодисыг үйлдвэрлэх, АНУ руу нийлүүлэхэд төвлөрч, хэдэн зуун сая ам.долларын ашиг олдог байжээ.
Гусман Лопез буюу “Эл Ратон” (“Хулгана”) эсвэл “Ратон Нуэво” (“Шинэ Хулгана”) хэмээн алдаршсан тэрээр 2023 оны 9-р сард Мексикаас АНУ руу шилжүүлэгдсэн. Түүний шилжүүлэлт нь фентанилын эсрэг АНУ-ын холбооны засгийн газрын кампанит ажлын нэг хэсэг байв. Фентанил нь 2023 онд өдөрт дунджаар 200 орчим америк хүний амийг авч одсон, маш аюултай мансууруулах бодис юм.




.jpg&w=3840&q=75)





