АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялалт байгуулахад гол нөлөө үзүүлсэн гэгдэх тэрбумтан Элон Маск "Засгийн газрын үр ашгийн хэлтэс"-д томилогдсоноос гадна ашиг орлого нь тасралтгүй нэмэгдсээр байна.
Тэрбумтан Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжин "AmericaPac"-ыг байгуулсан бөгөөд сонгуулийн компанит ажилд нь нийтдээ 130 сая долларыг зарцуулсан гэдгээ мэдэгдсэн.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэгвэл сонгуулийн дүн гарч Дональд Трамп ялалт байгуулснаас хойш Теслагийн хувьцаа 39 хувиар өссөн байна.
Теслагийн хувьцаа 39 хувиар өссөн нь Элон Маскийн хөрөнгийг 70 орчим тэрбум доллараар нэмэгдүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Элон Маскийн хөрөнгө 300 тэрбум ам.долларыг давж, сонгуулиас хамгийн их ашиг хүртсэн хүн болж байна.
Түүний хөрөнгө хэмжээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 2-рт бичигдсэн Ларри Эллисоны хөрөнгөнөөс даруй 90 тэрбум орчим доллараар илүү байна.











