Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан суралцагч, бэлтгэсэн багш нар болон бага ангийн багш нарыг шагнаж урамшууллаа. Элсэлтийн шалгалтад 800 оноо авч аймаг, орон нутаг, сум, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн 3-н суралцагчийн амжилтаар бахархан хүндэтгэл үзүүлж аймгийн баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тугийг өргүүлэх юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Өмнөговь аймаг 2025 оны элсэлтийн шалгалтын дүнгээр Монгол хэл, Нийгэм судлал, Англи хэлний хичээлээр 3 суралцагч 800 оноо, 34 суралцагч 700-799 оноо, 240 суралцагч 600-699 оноо авсан байна. Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 700-800 оноотой суралцагчдын эзлэх хувь 23.3%-иар ахисан амжилт үзүүллээ.
Эх сурвалж:










