



















Алдарт дуучин Элтон Жон хүнд хэлбэрийн нүдний халдвар авч хараагаа алджээ. Тэрээр нүдний халдвар авснаас хойш 4 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл хараа ороогүй байгаагаа мэдэгдсэн юм. Элтон Жон ням гарагт өөрийн нөхөр Давид Фурнишийн “The Devil Wears Prada” мюзиклийн гала тоглолтын үеэр,
Би нүдний хараагаа алдсан учраас түүнийхээ олон тоглолтуудад ирж чадахгүй байлаа. Надад харааны бэрхшээл байгаа ч сонсоход сайхан байлаа хэмээн мэдэгдсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Элтон Жон өнгөрсөн долоо хоногт "Өглөөний мэнд Америк" сэтгүүлд ярицлага өгөх үеэрээ, хараагаа алдсан нь түүний ажлын чадварт нөлөөлж байна гэжээ. Тэрээр ирэх оны 3-р сард Вашингтонд тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа юм.
Өдгөө 77 настай дуучин Элтон Жон Францад байх үедээ нүдний халдвар авсан бөгөөд нэг нүд хараа ороогүй, нөгөө нүд нь маш муу харж байгаа учраас дууны үгээ харж чадахгүй, ая зохиоход ч хүндрэлтэй байгаа гэжээ. Эмч нар түүний нүдний хараа сэргэх ч маш удаан явцтай эдгэрнэ гэж хэлжээ.










