



















1/ ДАЙН БА ЭНХ ТАЙВАН
Дэлхийн хоёр том мөргөлдөөний хувь заяа гэнэт л тодорхой болох шинжтэй. Үүнд Дональд Трампын оролцоо голлон нөлөөлж байна. Израиль, ХАМАС-ын хоорондын эмзэгхэн гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр байгаа ч энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдлээс болж ганхаж эхэлжээ. Тэрээр Палестины ард иргэдийг Газагаас бүрмөсөн нүүлгэх, улмаар уг бүс нутгийг АНУ-ын хяналтад авч амралтын газар болгон хөгжүүлэх саналыг дэвшүүлсэн нь Палестинчууд, Арабын орнууд болон Барууны холбоотнуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Украин, Оросын дайн ч мөн анхаарлын төвд орохоор байгаа. Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй удаан хугацаанд ярилцаж, мөргөлдөөнийг хэрхэн эцэслэх тухай ярилцаж буй аж. Энхийн яриа хэлэлцээр найдвар төрүүлж Европын зах зээлд өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд Орос Украинд халдсанаас хойш гурван жил өнгөрөхөд ОХУ Украины газар нутгийн 20 хувийг хяналтдаа авчээ.
2/ АЛТНЫ БҮСЭНД ҮЗҮҮЛЭХ ДАРХЛАА
Алтны үнэ тасралтгүй өссөөр байна. Өмнө нь алтны ханш АНУ-ын долларын ханштай эсрэг хамааралтай байдаг байсан ч энэ холбоо суларчээ. Голлох шалтгаануудын нэг нь Трампын "Америкийг нэгдүгээрт тавих" бодлого дэлхийн худалдаа, санхүүгийн урсгал, геополитикийг өөрчилж болзошгүй гэсэн болгоомжлол юм. Гол зах зээлүүдээс гадна төв банкууд ч алт худалдан авч эхэлсэн. Энэ нь валютын нөөцөө төрөлжүүлж, ам.долларын нөлөөг бууруулах зорилготой. Үүнээс гадна алтны наймаачид АНУ-д импортын татвар ногдуулах эрсдэлийг багасгахын тулд их хэмжээгээр алт хадгалж эхэлсэн байна.
Унци алтны үнэ $3,000 хүрч, Трампын ялалтаас хойш 10%-иар өсөөд байгаа бөгөөд дараагийн босго нь $4,000 байж магадгүйг шинжээчид онцолжээ.
3/ ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАН
АНУ-ын хамгийн том жижиглэнгийн худалдааны сүлжээ Walmart энэ Пүрэв гарагт улирлын тайлангаа танилцуулна. Үүнээс АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авалтын чадвар, инфляцын нөлөөллийг харж болох юм. Саяхны судалгаагаар хэрэглэгчдийн итгэл 7 сарын хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд үнийн өсөлтийн хүлээлт нэмэгдсэн байна. АНУ-ын инфляци нэгдүгээр сард сүүлийн 1.5 жилийн хамгийн өндөр өсөлттэй гарчээ. Энэ нь Холбооны Нөөцийн Банк хүүгийн хувь хэмжээгээ бууруулах магадлалыг багасгаж байна.
Ирэх өдрүүдэд тайлангаа гаргах бусад жижиглэнгийн худалдааны компаниудад Home Depot, TJX болон Target зэрэг худалдааны сүлжээнүүд багтаж байгаа.
4/ АЗИ-НОМХОН ДАЛАЙН ТӨВ БАНКУУДЫН БОДЛОГО
Энэ долоо хоногт Австрали, Шинэ Зеланд, Индонезийн төв банкууд бодлогын хүүгээ зарлана. Австралийн Нөөцийн Банк мягмар гарагт хүүгээ бууруулах төлөвтэй байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдал нь бага зэрэг "Шувууны үүрэгтэй" (хумих бодлого баримтлах) шийдвэр гарахад нөлөөлж магадгүй. Шинэ Зеландын Нөөцийн Банк сүүлийн 125 суурь нэгжийн хүүгийн бууралтаас хойш дахин 50 нэгжээр бууруулж магадгүй байгаа юм. Харин Индонезид нөхцөл байдал илүү төвөгтэй. Өнгөрсөн сард бодлогын хүүгээ гэнэтийн байдлаар бууруулсны дараа энэ удаад тогтвортой үлдээх магадлал өндөр байна.
5/ ИНФЛЯЦИЙН НӨЛӨӨ
Их Британийн Төв банк инфляцийн зорилтот түвшнээ хангаж чадахгүй байгаагаа Сангийн сайдад тайлбарлах захидал бичих шаардлагатай болох нь. Хамгийн сүүлийн үеийн таамаглалаар инфляци нэгдүгээр сард 3.2% болж өссөн бөгөөд энэ нь Төв банкны зорилгоос 1%-иар өндөр үзүүлэлт юм. Мягмар гарагт гарах хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл мөн чухал. Их Британийн Төв банкны ерөнхий эдийн засагч Хью Пилл 6%-ийн хувийн хэвшлийн цалингийн өсөлтийг "түр зуурын үзэгдэл" гэж үзэж байгаа ч 2025 оны 3.7%-ийн цалин нэмэгдэх хүлээлт нь одоогоор хэт өндөр байна гэж дүгнэжээ.











