Нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 20-ны хооронд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна
12-р сард Увс, Завхан аймгуудад цаг агаар хамгийн хүйтэн байсан бол Өмнөговь аймагт цаг агаар тогтуун, бага хүйтэрчээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Төв Азийн өндөрлөг бүс нутагт оршдог манай орны хувьд 2025 оны нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 20-ны хооронд хамгийн хүйтэн байх төлөвтэй байна. Жилийн дөрвөн улиралтай дэлхийн ихэнх оронд өнгөрөгч 12-р сард цаг агаар харьцангуй тогтуун, их хүйтрэл ажиглагдаагүй. Харин ОХУ-ын Якутад шөнөдөө -60 хэм хрч хүйтэрсэн бол манай орны хамгийн хүйтэн нутаг Идэр, Тэс, Байдраг, Завханы Тосонцэнгэлд шөнөдөө -37 хэм хүрч хүйтэрчээ. Улаанбаатар хотын хувьд Тэрэлж, Яармаг гээд томоохон голын ай сав газраар шөнөдөө -30 хэм давж хүйтэн хонож буй.
Энэ жилийн хаврын тэргүүн сар харьцангуй хойно буюу 2025 оны гуравдугаар сарын нэгэнд болно. Иймд нэг сарын сүүлээр хүйтний оргил үе таарах төлөвтэй байна.











