



















Энэтхэг улс дотооддоо зохион бүтээсэн алсын зайн тусгалтай хэт авианы пуужингийн туршилтыг (Hypersonic) амжилттай хийжээ. Энэтхэг улс алсын зайн тусгалтай хэт авианы пуужин туршсан нь тус улсын батлан хамгаалахын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж байна. Мөн хэт авианы пуужинг амжилттай туршсанаар энэ технологийг эзэмшиж буй цөөхөн орны тоонд багтлаа. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх энэ явдлыг "түүхэн амжилт" гэж X хуудаснаа онцолжээ. Тус улсын Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн байгууллагын бүтээсэн хэт авианы пуужин 1500 гаруй км-ийн зайд ачаа тээвэрлэх чадвартай гэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Дэлхийн хүчирхэг их гүрнүүдийн дунд цөмийн зэвсэг бол “стратегийн тогтоон барих” үндсэн хэрэгсэл болсон. Гэвч цөмийг зэвсгийг зөөвөрлөн хүргэх пуужингийн өрсөлдөөн асар хурдтай хөгжиж байна. Тухайлбал сүүлийн арваад жилийн хугацаанд дуунаас хурдан хэт авианы пуужингийн хөгжил асар хурдтай явагдаж байгаа нь энэ төрлийн зэвсэгтэй орнуудад стратегийн давуу байдлыг бий болгож байгаа юм. Мөн хэт авианы пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системд илрэхгүй, нислэг дундаа маневр хийснээр замыг нь тооцоолоход бэрхшээлтэй болгож байдаг. Сонирхуулахад хэт авианы пуужингийн хурдыг Мах нэгжээр хэмжих бөгөөд Мах нь 1200 орчим км-тэй тэнцэнэ.










