Монгол дахь Энхтайвны корпусын Орон нутаг хариуцсан захирал Өэрл Миллер болон бусад албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж байна. Орон нутгийн удирдлагууд, боловсролын салбарын мэргэжилтнүүд хүлээн авч уулзан Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудад сайн дурын ажилтан ажиллуулах талаар санал солилцлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өмнөговь аймагт 1997 оноос Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд ирж боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ хугацаанд нийт 39 сайн дурын ажилтан хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудын хувь хүний хөгжил, төлөвшил, соёл, гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан юм.
Орон нутгийн зүгээс “Энхтайвны корпус” олон улсын байгууллагын сайн дурын ажилтнуудыг ажиллуулан хамтран ажиллахаа илэрхийллээ.











