Засгийн газраас эрчим хүчний реформ хийхээр Эрчим хүчний үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан өнгөрсөн намар байгуулсан. Ингээд Засгийн газар эрчим хүчний реформ хийхээ албан ёсоор "тунхагласан" байдаг. Одоогоор цахилгаан, дулааныг үнийг нэмснээр өөр шийдвэр гараагүй. Уг нь Эрчим хүчний үндэсний хороог байгуулсан гол зорилго нь эрчим хүчээ экспортолж, орлого орох. Тиймээс тухайн үндэсний хороо эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тэгвэл энэхүү Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны байрыг тохижуулах шаардлага тулгарсан гэх.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ингэд Төрийн худалдан авах ажиллагааны газраас 100 сая төгрөгөөр Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороог тохижуулах тухай тендер зарласан байна. Тодруулбал,
Удирдлагын өрөөний иж бүрдэл -12 ширхэг
Ажиллах орон зай буюу хорооны ажилчид суух өрөөний хэрэгцээ - 45 ширхэг
Уулзалтын жижиг өрөөнд- 15 ширхэг
Хурлын том өрөө-21 ширхэг
Түр хугацааны ажилчид, зөвлөхүүдийн орон зай- 2 ширхэг гэх мэт тавилга, эд хогшил худалдан авна гэжээ.
Энэхүү тендерийг 12 дугаар сарын 06-ны өдөр зарласан бөгөөд материалыг 12 дугаар сарын 16-ны 09.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Харин тухайн тендерийн нийт өртөг урсгал төсвөөс гарна хэмээн тусгасан байна.










