Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн хэмжээнд нэгдсэн цогц бодлогоор ханган, эрчимжүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийн анхдугаар хурлыг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

“Эрчист Монгол” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилтийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах ажлыг харьяа компаниудын хүрээнд хэрэгжүүлнэ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ажлын хэсгийн хурлаар “Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөгөө” боловсруулах, бүс нутгийн онцлогт нийцсэн арга хэмжээ авахад мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
@followers










