
Жилийн бүрийн 12-р сарын 05-нд тохиодог “Архивчдын өдөр”-өөр Эрдэнэт үйлдвэр архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудаа чадавхжуулах сургалт сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Хүний нөөц, захиргааны хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран, шинээр нэвтэрч буй “Odoo ERP” систем дээр бичиг хэргийн ажилтнуудын ажиллах ур чадварыг сайжруулах арга зүйн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архивын мэдлэг түгээх ажлын байр - Цахим танхимд болсон энэхүү сургалт, хэлэлцүүлэгт үйлдвэрийн газрын бүх бүтцийн нэгжийн бичиг хэргийн 60 орчим ажилтан оролцлоо. Тэд уг систем дээр ажиллахад боловсруулалтын түвшинд гарч буй алдаа, баталгаажуулалтын шатанд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, дадлага сургалтад хамрагдсан юм.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС











