"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу нүүх Засгийн газрын тогтоол гарчээ. Хуучин Мэргэжлийн хяналтын байрыг руу нүүхээр 2025 ондоо компанийн төв оффисыг үе шаттай нүүлгэхээр төсөвтөө зардлаа тусгасан байна.
Мөн шинэ суурьшлын бүсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь өөрийн санхүүжилтээр байгуулахаар зураг төслийг нь гаргаж, Өмнөговь аймгийн Засаг даргад өгчээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: "Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй ажилтнуудын орон байр, гэр бүлийнх нь цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр маш их хэмжээний зардал гарахаар байгаа. Тиймээс төв оффисыг нүүлгэх ажлыг 2025 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ суурьшлын бүс байгуулахад асар их хөрөнгө оруулалт шаардагдах тул Өмнөговь аймагтай хамтраад ажлын хэсэг байгуулсан" гэж ярив.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гишүүд сонссон юм.










