




















Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын ажиллагааг тойрсон хардлага сэрдлэг олон жил яригдаж ирсэн сэдэв. Эдгээр сэдвийн хувьд нээлттэй, ил тод байх тал дээр гарч байгаа дэвшил, ололт байна уу?
- Эрдэнэт үйлдвэр анх Орос, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдаж, хоёр талын зөвлөлийн хурлын шийдвэр болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг байсан. Үүнийг хүн бүр мэдэх байх. Монгол Улсын Тендерийн тухай хуулиар биш шууд худалдан авалт хийдэг үе байсан. Өөрөөр хэлбэл, хоёр талын зөвлөлийн хурлаар шийдсэн бол удирдлагын түвшинд худалдан авалтын гэрээ хийгээд явдаг байсан. Үүнийг одоогийн нөхцөл байдалтай жишиж ойлгоод байдаг. Одоо бол төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар Монгол Улсын Тендерийн тухай хуулийг хэрэгжүүлж, худалдан авалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа. Бараа материалын нөөц, төлөвлөлттэй холбоотой асуудлууд гардаг байсныг үгүйсгэхгүй. Тухайлбал, цех хоорондын шилжилт, агуулахын үлдэгдлийн мэдээлэл дутуу шивэгдсэн, давхардсан захиалга хийгдсэн гэх зэрэг зөрчлүүд байсан. Энэ зөрчлүүд арилж байна. Бараа материалыг бууруулах талаар томоохон ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүний үр дүнд бараа материалын худалдан авалтын өртөг зардлаас энэ жилийн хувьд гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Өөрөөр хэлбэл, энэ онд худалдан авалтад нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж байсан бол үүнээсээ 100 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Тоо худал хэлдэггүй, энэ бол бодит үр дүн. Мөн бараа материалын үлдэгдэл нэмэгдэхгүй. Энэ нь зохистой төлөвлөлт хийж, эргэлтэд оруулж чадаж байна гэсэн үг. Тендерийг шударга зохион байгуулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэн олон компани оролцох боломжийг хангаж өгч буйн үр дүн юм.
Хамгийн бага үнийн санал оруулж буй компанийг шалгаруулдаг. Энэ нь тухайн бараа материалын чанарт нөлөөлдөг юм биш биз? Чанар муутай бараа хямдхан үнэтэй гэсэн нэг ойлголт байдаг даа?
- Үнийн бага санал гэдэг шалгуур бол хоёрдугаар шатны үзүүлэлт. Нэгдүгээрт, техникийн бичиг баримтын нөхцөл шаардлага хангасан эсэх шалгуур. Үүний дараа харгалзах утга нь үнийн санал. Тендерт тэнцсэн ханган нийлүүлэгч компаниудын дундаас хамгийн бага үнэ санал болгож байгааг нь шалгаруулах болохоос, тендерт материалаа илгээсэн компаниудаас хамгийн бага үнийн саналтайг шууд шалгаруулна гэсэн ойлголт биш. Эхний шатанд тухайн тендерийн техникийн тодорхойлолтод шаардлага хангасан компаниудын үнийн саналыг эрэмбэлж, шалгаруулж байгаа юм.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ХЯНАЛТАД ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Худалдан авах ажиллагаандаа хиймэл оюуныг бодитоор нэвтрүүлж буй анхны төрийн өмчит үйлдвэр боллоо. Тэгвэл үр дүн яг яаж харагдаж, мэдрэгдэж байна вэ?

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
- Энэ асуултад эхлээд Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн Ерөнхий захирлын баримталж буй манлайлал маш чухал байгааг онцолмоор байна. Хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг худалдан авах ажиллагаанд ашиглах нь маш зүйтэй, цаг үеэ мэдэрсэн ажил. Ямар нэг хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй, дарамт шахалтад орохгүй, нөгөө талаас цаг хугацаа хэмнэх, боловсруулалт нь 24 цагийн турш тасрахгүй үргэлжилж, бүтээмж нэмэгдүүлэх гэх зэрэг олон давуу тал гарч байна. Материалууд бүрэн архивлагдаж байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын хуралдааны тэмдэглэл нэг үсэг, цэг ч орхигдохгүй, засварлагдахгүй архивд үлдэж байна. Тухайн хурал ямар процессоор явагдаж, яаж шийдвэрлэгдсэн эсэхийг хэн нэгэн этгээд дараа нь харахад маш ойлгомжтой болсон. Өмнө нь үнэлгээний хорооны хурлын шийдвэр хэдэн гишүүний саналыг бичээд, гарын үсэг зурагддаг байв. Тухайн хурал дээр юу яригдсан эсэх нь хаалттай байсан бол одоо хурлын үйл ажиллагаа бүрэн нээлттэй, хэн ч үзэж танилцах боломжтой болсон. Үүнийг хянах нөхцөл бүрдсэн нь хамгийн том дэвшил юм. Мөн харьцуулалтаар хийж буй хүний нүдний хараа, үнэлэх чадамжаас үл хамаараад тендерт тавигддаг үндсэн бичиг баримтыг ялгаж ангилаад, дүгнэж байна. Техник учраас ямар нэг зүйлийг орхиж, алдагдуулахгүйгээр үлдээж байгаа. Энэ дэвшилтэт технологи цаашид улам сайжраад, бүрэн нэвтрээд явна гэдэгт итгэлтэй байна. Авлига, албан тушаалын хардлагаас сэргийлэх, жинхэнэ утгаараа ангид байх үндсэн суурь болно.
ХЯНАЛТЫГ ШУДАРГА ЯВУУЛАХЫН ТУЛД ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ НЭГ Ч ГИШҮҮНТЭЙ УУЛЗДАГГҮЙ
Хардлага сэрдлэг гээд түрүүн дурдсантай холбоотойгоор тодруулахад, ер нь шахаа гэдэг ойлголт юунаас гарсан юм бол? Нөгөө талаар, аль нэгэн том албан тушаалтан тендер шалгаруулалтын шийдвэрт нөлөөлдөг гэх хардлага, яриа ч бас байдаг. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсдэг юм уу?
- Тендер шалгаруулалттай холбоотой олон хардлага сэрдлэг байдаг ч яг өнөөдрийн тендер шалгаруулалтын үйл явц, үүнд хэрэгжүүлж байгаа хяналтын зарчим шаардлагаа харахад ийм байх боломжгүй гэж Хяналтын асуудал хариуцсан менежерийн хувьд маш тодорхой хэлье. Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа, Үнэлгээний хорооны 7 хүний бүрэлдэхүүнд тухайн нэгж, хуулийн төлөөллөөс гадна хөндлөнгийн хяналтын гишүүдийг санамсаргүй буюу “рэндом” аргаар сонгож байна. Тэд тендер шалгаруулалтын анхны дамжлагыг хийж, гаргасан шийдвэрээ Хяналтын менежерт танилцуулдаг. Энэ шийдвэр дээр Хяналтын менежер хяналт тавина. Ингэхдээ миний бие ажил хүлээж авсан өдрөөсөө нэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ нь Үнэлгээний хорооны нэг ч гишүүнтэй уулзахгүй байх. Тендер дагасан хардлага сэрдлэг гардаг учраас энэ зарчмаа эхнээс нь хэлсэн. Яагаад гэвэл, Хяналтын менежер хийж буй ажлынхаа хүрээнд Үнэлгээний хорооныхонтой уулзах ямар ч шаардлага байхгүй. Хяналтыг ямар нэг сэтгэл хөдлөлөөр биш ирүүлсэн материалын хүрээнд хийж, хуулийн зүйл заалтын дагуу дүгнэх ёстой. Энэ дүгнэлтээ зөвхөн цаасан хэлбэр болон цахимаар хүргүүлдэг. Нөгөө талаар, Үнэлгээний хорооны 7 гишүүнд аль нэгэн том дарга ч юм уу, нөлөөлөөд шийдвэр гаргуулдаг гэж бодохгүй байна. Боломжгүй зүйл. Өмнө нь би хэлсэн. Үнэлгээний хорооны гишүүдээр ямар нэгэн нөлөөлөхийг оролдсон дарамт, шахалт, хандлага ирсэн бол нөлөөллийн асуумжийг заавал бөглүүлэх шаардлага тавьдаг. Ингэснээр үнэлгээний хорооны гишүүдийг хамгаалах, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Хяналт тавина гэдэг нь тендер шалгаруулах үйл явц хуулийн дагуу зөв байна уу, гэдгийг л дүгнэнэ. Хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа бол тендерт алдаа мадаг гарахгүй л гэсэн үг.
М.БАЛЖИННЯМ
Б.БАТТӨГС
Ярилцлагыг бүтнээр нь эндээс уншина уу:










