Энэ сарын 11-нд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын цехэд дэлбэрэлт гарсан. Уг дэлбэрэлтэд ажлаа хийж явсан эмэгтэй өртөж баруун талын гар, хөл, нүүр хэсэг нь химийн бодис /хлоратор/-т түлэгдэж гүнзгий шарх авчээ. Эмэгтэй ажилтны биеийн байдал хүнд байсан учир ГССҮТ-т хүргэгдэн ирсэн байна. Харин тухайн үед тусламж үзүүлэхээр очсон үйлдвэрийн ажилтны биеийн байдал харьцангуй сайн байна. Ослын шалтгаан эцэслэгдээгүй ч горимын алдаа гарч дэлбэрэлт болсон байхыг үгүйсгэхгүй байна. Дэлбэрэлт үйлдвэрийн ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад болсон. Хэрвээ дэлбэрэлт ундны устай ойр болж хлоратор бодис орсон бол хүний биед хор хөнөөл учруулах эрсдэлтэй юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️











